тоон тайлан
Toggle navigation
  • Нүүр хуудас

Түгээмэл асуулт & хариулт

  1. Нүүр

Албан хэрэг хөтлөлтийн тоон тайлан өгөхтэй холбоотой нийтлэг асуулт, хариулт

1. Албан хэрэг хөтлөлтийн тоон тайлан өгөх програмд нэвтрэх гэхээр нэвтрэх нэр, нууц үг буруу байна гээд байна. Яаж орох вэ?

- Харилцагч нийслэлийн хөмрөг үүсгэгч байгууллага бол http://www.tailan.ub.gov.mn/ улаан нүүртэй өнгөтэй хаягаар, дүүргийн хөмрөг үүсгэгч байгууллага бол http://tailan.ub.gov.mn/duureg/index.php ногоон өнгөтэй хаягаар нэвтэрнэ. Ихэнх тохиолдолд байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнууд eDoc програмд нэвтрэх нэр, нууц үгээ оруулж андуурч байгаа бөгөөд тоон тайлан өгөх програмд өмнө өгөгдсөн нэр, нууц үгийг ашиглахыг анхаарна уу.

2. Албан хэрэг хөтлөлтийн тоон тайлан өгөх хугацаа хэзээ дуусах вэ?

- Энэ удаагийн тоон тайланг 2017 оны 3 сарын 27-ны өдрөөс 4 сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авна.

3. Албан хэрэг хөтлөлтийн тоон тайлангийн програмын “Хүний нөөцийн бүртгэл” хэсэгт байгууллагын бүх ажилчдыг оруулах юм уу?

- Архив, албан хэрэг хөтлөлтийн тоон тайлангийн tailan.ub.gov.mn програмын “Хүний нөөцийн бүртгэл” хэсэгт тухайн байгууллагын зөвхөн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудын мэдээллийг оруулах тул байгууллагын хүний нөөцийн бүртгэлтэй хамааралгүй болно.

Мэдээлэл

Албан хэрэг хөтлөлтийн тоон тайлан өгөхтэй холбоотой мэдээллийг http://www.archive.ulaanbaatar.mn цахим хуудаснаас авна уу.